SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Төслийн тухай
    • Манай баг
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Тайлан
    • Бүх тайлан
    • Гарын авлага
  • Холбоо барих
0
Tuesday, 21 July 2026 / Published in Зөвлөгөө, нийтлэл

Бэлчээрийг зохистой ашиглаж, хамгаалж ирсэн уламжлал

Сүүлийн үеийн археологи, генетикийн судалгаагаар 4500-5000 жилийн өмнө Монгол оронд амьдарч байсан хүмүүсийн шүдний өнгөрөөс сүүний уураг илэрсэн. Энэ нь тэр үед бидний өвөг дээдэс малыг гэршүүлэн маллаж, ашиг шимийг хүртэж байсныг нотолж байна.

5000 гаруй жилийн туршид, магадгүй түүнээс ч урт хугацаанд Монгол орны хээрийн экосистем бүрэлдэх үйл явцад хүн, тэдний гэршүүлсэн мал, амьтад оролцож, өсөн үржих таатай үе, үгүйрэн сүйдэх хатуу цагийг туулан үеэс үед дасан зохицож, хээрийн хувьсамхай цаг агаар, улирлын бэлчээрийн харилцан адилгүй биом, шимт чанарын дутмагшлыг даван туулж иржээ.

Бичгэн сурвалжид Хүннү, Сямби, Жужан, Түрэг, Их Монгол, Чин гүрний үеийн бэлчээр, газартай холбоотой тэмдэглэгдсэн мэдээллүүдээс үзэхэд нэгэн нийтлэг зүйл ажиглагддаг. Бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх үндэс болсон бэлчээрийг аймаг, хошуунд хуваарилах ба ашиглалтанд хяналт тавих асуудал нь зөвхөн Төрийн бүрэн эрх байв.
Бэлчээр хамгаалахыг малтайгаа адил үзэж хошуу, багийн малтай айлуудыг жилийн дөрвөн улиралд хаана нутаглуулахыг тогтоож нутгийн цагдаа суулгаж, улирлын бэлчээрт буух, нүүх хугацааг хүртэл тогтоон барьдаг уламжлалтай байжээ. Монгол малчид уур амьсгалын өөрчлөлт, ургамал ногооны ургац, шимт чанарыг харгалзан бэлчээрийг улирлаар ашиглах 4 их нүүдэлтэй (буурь сэлгэх 2-3) учраас үүндээ зохицсон журам, уламжлалыг хэрэгжүүлж ирсэн.
Чин гүрний үеийн сурвалжид бэлчээрт буух хугацаанаас урьтсан, нүүх хугацаанаас хоцорсон этгээдийг Тамгын газарт банздан шийтгэж байсан тухай тэмдэглэсэн байдаг.

Зураг 1. Улирлын бэлчээрийн хуваарь

Үеэс үед уламжлан ирсэн Төрийн хууль нь мал аж ахуй эрхлэх малчдын арга барилд тусгалаа олж улмаар өнөө бидэнд уламжлагдан ирсэн бэлчээрийн мал ахуй эрхлэх технологи төдийгүй байгаль дэлхий, уул устайгаа харьцах Монгол хүний сэтгэлгээний мөн чанар болжээ.

Зураг 2. Өвөлжөөний бэлчээрийн хуваарь

Малаа царигтай байлгахын тулд өвөл, хаврын бэлчээрийг зөв зохистой ашиглахыг хамгийн чухалд үздэг. Бэлчээрийг алсаас дотогш хумиж ашиглах нь зөв гэж үздэг.

Зураг 3. Буурь сэлгэх

Улирал дотроо бэлчээрийг сэлгэж ашигладаг. Нутаг сэлгэн нүүх нь малаа шинэ соргог бэлчээрт ойртуулах, ашигласан бэлчээрийг амраах, нөхөн сэргээх, хэт талхлагдаж бохирдохоос хамгаалах нэн чухал арга болдог.
Байгалийн аясаар нөхөн сэргэх боломжийг олгох энгийн бөгөөд гайхалтай үр дүнтэй арга бол ургамал ургах хугацаанд буюу V-VIII сард доройтсон бэлчээрээ зарим жил өнжөөх, богино хугааанд сэлгэж буух замаар хөнгөн ашиглалтын аргуудыг хэрэглэх нь одоо ч ач холбогдлооо алдаагүй юм.

Эх сурвалж: А.Бат-Эрдэнэ БЭЛЧЭЭРИЙГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ, ХЯНАХ ГАРЫН АВЛАГА. УБ. 2026

мэдээ

  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд

    Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд Зочин: &#822...
  • Эко агропаркын эргэн тойронд — видео бичлэгийн нүүр зураг

    Эко агропаркын эргэн тойронд

    Бид энэ удаад “Дасан зохицохуйн зам&#8221...
  • Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ. — видео бичлэгийн нүүр зураг

    Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ.

    COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫ...
  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал

    Дугаар:1 Нэг эрүүл мэнд үзэл баримтлал ба Дасан...
  • Дасан зохицохуй — видео бичлэгийн нүүр зураг

    Дасан зохицохуй

    Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгал...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP