“Дасан зохицохуйн зам: Малчин – мал амьтан – тал хээрийн цогц эрүүл мэнд” төсөл Монгол Улсын тал хээрийн бүс нутгийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, малчдын амьжиргааг сайжруулах, хүн болон мал амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор, Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Баяндэлгэр, Баруун-Урт, Сүхбаатар, Мөнххаан, Дарьганга зэрэг сумдад 2025–2029 оны хооронд хэрэгжиж байгаа билээ.
“Цогц буюу Нэг эрүүл мэнд” арга хандлагыг нутагшуулах замаар иргэдийн амьжиргааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, бэлчээрийн доройтлыг бууруулах, мөн хүн ба мал амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудлыг уялдуулан цогцоор нь сайжруулахад хувь нэмэр оруулах нь бидний зорилго бөгөөд нийт 6 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 28 чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.