
Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (ТННЭ) нь 2015 онд байгуулагдсан ашгийн бус, стандарт эзэмшигч, гишүүнчлэл бүхий нийлүүлэлтийн сүлжээний оролцогчид, сонирхогч талууд болон салбарын мэргэжилтнүүдийн дэлхийн хэмжээний эвсэл юм. Тус байгууллага нь хүн, мал амьтан болон хүрээлэн буй орчны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалсан, хариуцлагатай, хүртээмжтэй дэлхийн байгалийн ширхэгтийн салбарыг хөгжүүлэх алсын хараатай.
ТННЭ нь нийлүүлэлтийн сүлжээний бүх шаттай хамтран ажилласнаар Монгол болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны малчдыг дэлхийн загварын салбарын брэндүүд, жижиглэн худалдааны байгууллагуудтай холбодог.
Тус эвслийн Амьтны гаралтай ширхэгтийн стандарт нь хариуцлагатай ноолуурын үйлдвэрлэлийг хангах дэлхийн таван зарчмыг тодорхойлдог. Үүнд: үр дүнтэй удирдлага, зохистой хөдөлмөр, биологийн олон янз байдал ба бэлчээр ашиглалт, малын тавлаг байдал, мөн ноолуурын чанарыг сайжруулах зэрэг орно.

