SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Холбоо барих
0
Sunday, 07 June 2026 / Published in Нэг эрүүл мэнд

Нэг эрүүл мэндийн сургалтууд эхэллээ.

Нэг эрүүл мэнд үзэл баримтлал нь салбар дамнасан болон хөрвөсөн үйл ажиллагааг уялдуулах замаар хүн, амьтан, хүрээлэн буй орчны  эрүүл мэндийг хангах, бэхжүүлэх зорилготой. “Дасан зохицохуйн зам” төсөл жендэрийн мэдрэмжтэй, нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан бүх үйл ажиллагаагаа явуулж байна. Төслийн хүрээнд Нэг эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн дагуу сургагч багш бэлтгэх сургалт амжилттай болж, салбар бүрийн төлөөлөл болсон 36 мэргэжилтэн хамрагдсан билээ.

Сургагч багш О.Гантулга хичээлийн үеэр, Сүхбаатар аймаг, 2026.03.04

Мөн түүнчлэн 2026 оны 3-р сарын 1-нээс 10-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн төсөл хэрэгжиж буй 5 сумдын төрийн албан хаагч, мэргэжилтэн, малчид болон Нэг эрүүл мэндийн идэвхжүүлэгч зэрэг 120 гаруй хүнд Нэг эрүүл мэндийн сургалт зхоион байгууллаа. Анхны тусламж үзүүлэх, Гэрийн асаргаа болон Ноос, ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэн бэлтгэх сэдвүүдийн дагуу сургалт орсон нь цаг үеэ олсон, хэрэгцээтэй, онол практик хосолсон сургалт болсон юм.

Сургалтын ач холбогдлын талаар сургагч багш, төслийн менежер Б.Даваажаргал: “Нэг эрүүл мэнд үзэл баримтлалын нэг чухал баганана нь хүний эрүүл мэнд юм. Малчид төв, суурингаас зайтай амьдардаг нь эрүүл мэндийн үйлчилгээг яаралтай үед түргэн шуурхай авч чадахгүйд хүргэдэг. Тиймээс өөрийн гэр бүл, эргэн тойронд шаардлагатай тохиолдолд нөхцөл байдлыг үнэлж, анхны тусламжийг цаг алдалгүй, зөв үзүүлэх талаар энэ удаагийн сургалтаар заалаа.” гэсэн юм.

Төслийн менежер, сургагч багш Б.Даваажаргал, Сүхбаатар аймаг, 2026.03.06

Харин сургалтын үр дүнгийн талаар суралцагч, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн хэлэхдээ “Энэ удаагийн сургалт зөвхөн онолын биш, харин гэртээ шууд хариад хэрэгжүүлэх боломжтой, маш хэрэгтэй сургалт санагдлаа. Одоо ид ноос самнах цаг учраас хэрхэн зөв самнах, самнасан ноолуураа ангилснаар үнэ цэн нь нэмэгдэх боломжтойг мэдэж авлаа. Мөн бага насны хүүхэдтэй манайх шиг айлд хүүхэд хахах, түлэгдэх гэх мэт гэнэтийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг  сурсандаа баяртай байна.” гэсэн юм.

Сургалтын оролцогч анхан шатны тусламж үзүүлэх дадлага хийж байна, Сүхбаатар аймаг, 2026.03.07

мэдээ

  • Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

    “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” ТББ, Мал эмнэ...
  • Нэг эрүүл мэндийн сургалтууд эхэллээ.

    Нэг эрүүл мэнд үзэл баримтлал нь салбар дамнаса...
  • Сүхбаатар аймаг болон төслийн зорилтот сумдад ноос, ноолуур, мах, арьс ширний салбарт чиглэсэн олон улсын болон үндэсний ногоон санхүүжилтийн үнэлгээ”

    Дасан зохиоцохуйн зам” төслийн нэгэн гол бүрэлд...
  • Монгол мал, малчинд өөрийн гэсэн нууц бий гэж итгэдэг

    Дарьганга сум, Бадрах хоёрдугаар баг, Шилийн Бо...
  • Монгол малчин морьтойгоо байхад алзахгүй

    Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Баян-Уул Хоёрду...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP