Бэлчээрийн харилцааг зохицуулах тухайлсан хууль байхгүй. Гэвч доорх хууль, эрх зүйн баримт бичгүүдэд бэлчээрийн харилцааны суурь зохицуулалтууд бий. Үүнд:
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай,
- Төсвийн тухай,
- Татварын тухай
- Газрын тухай,
- Газрын төлбөрийн тухай,
- Малын генетик нөөцийн тухай,
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай,
- Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай,
- Ойн тухай,
- Байгаль орчныг хамгаалах тухай,
- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай,
- Малын тоо толгойн албан татварын тухай,
- Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай,
- Малчны тухай,
- Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,
- Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль,
- Зөрчлийн тухай хууль,
- Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал,
- Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг буюу Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө,
- Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд бэлчээрийн харилцааг зохицуулж байна.
Дээрх эрх зүйн орчны хүрээнд “Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах журам”-ыг аймаг, сумын төвшинд боловсруулан орон нутгийн ИТХ-аар батлуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлснээр бэлчээрийн газрыг ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Бэлчээр ашиглалтыг төлөвлөх, хэрэгжилтийг хангах
Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө (НДХТ)-ний хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засаг даргын орлогч ахалсан ажлын хэсгийг сум бүрт байгуулж, нарийн бичгийн даргаар Газрын даамал, гишүүдэд багийн дарга нар, ХАА-н тасгийн мэргэжилтнүүд, Байгаль орчны байцаагч, Тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн болон ТББ, малчдын төлөөлөл оролцоно. Ажлын хэсэг нь сумын НДХТ-нд тусгагдсан бэлчээрийн менежментийн арга хэмжээнээс тухайн жилд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөж, шаардагдах төсвийн хамт сумын ИТХ-аар батлуулах, цаашид хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг дараах үе шатны дагуу гүйцэтгэнэ.

Зураг 1. Бэлчээрийн менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах үйл явц
Үүнд:
- Ажлын хэсгийн нарийн бичиг, гишүүдийн төлөөлөл тухайн жилийн 4-р улирлын багийн хуралд оролцож, сумын НДХТ-нд тусгагдсан улирлын бэлчээр, өвөрмөц экосистем, биологийн олон янз байдал, доройтсон бэлчээрийн байршил, усны нөөцийн судалгааг малчдад танилцуулж, ирэх жилд өнжөөх, сэлгэх, худаг уст цэг хамгаалах, шинээр гаргах, засварлах, хөв байгуулах газрын байршил, хил хязгаар, нүүх чөлөөлөх ажлын зохион байгуулалтын талаар малчдын саналыг авах.
- Малчдын санал, зохион байгуулалтын боломжид үндэслэн бэлчээрийн газартхэрэгжүүлэх арга хэмжээг сумын газрын зурагт нарийвчлан оруулж, хэрэгцээт төсөв,арга хэмжээг боловсруулж сумын тухайн жилийн ГЗБТ-ний төсөлд тусгах.
- Сумын ИТХ-аар Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөө, ГЗБТ, төсвийг хэлэлцүүлэн батлуулах.
- Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах арга хэмжээг зохионбайгуулах.
- Төлөвлөсөн бэлчээрийн менежентийг хэрэгжүүлэх захирамж, шийдвэр, зохионбайгуулалтын арга хэмжээ, түүний төсвийг технологийн хугацаанд гаргуулах,малчдад мэдээлэх, сурталчлах.
- Багийн дарга нар малчид, нөхөрлөл, бүлэг, хоршоодтой хамтран бэлчээр чөлөөлөх, сэлгэх нүүдлийг зохион байгуулах, хуваарилах, шаардлагатай худаг уст цэгүүдийг байгуулах.
- Сумын газрын даамал, бэлчээрийн мэргэжилтэн, байгаль орчны байцаагч нархэрэгжилтэнд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгах (Зөрчлийн тухай хуулийн 8.1.6).
- Газрын даамал, бэлчээрийн мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, багийн дарга,малчдын төлөөлөл жил бүрийн 8-р сарын эхний арав хоногт фото мониторингийн цэгүүдэд хэмжилт судалгаа хийх. Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан бэлчээр чөлөөлөх, сэлгэн ашиглах арга хэмжээний үр дүнг хэмжихэд фотомониторинг чухал үүрэгтэй бөгөөд өмнөх жилийн арга хэмжээг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, эсвэл өөрчлөх эсэхийг шийдвэрлэхэд чухал мэдээлэл болно. Мөн баг, суманд өвөлжих, хаваржих малын тоо толгойд бэлчээрийн хүрэлцээ, нөөцийг тогтооход ашиглагдана.
Эх сурвалж: А.Бат-Эрдэнэ БЭЛЧЭЭРИЙГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ, ХЯНАХ ГАРЫН АВЛАГА. УБ. 2026
