SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Төслийн тухай
    • Манай баг
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Тайлан
    • Бүх тайлан
    • Гарын авлага
  • Холбоо барих
0
Sunday, 07 June 2026 / Published in Цаг үеийн мэдээ

Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

“Тогтвортой ноос ноолуурын эвсэл” ТББ, Мал эмнэлгийн ерөнхий газартай 2026 оны 3-р сарын 24-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

“Дасан зохицохуйн зам” төслийн менежер Б.Даваажаргал, төслийн захирал Б.Батхишиг, МЭЕГ-ын дарга Б.Батсүх, МЭЕГ-ын ТЗУГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар, 2026.03.24

 Энэхүү “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн зорилго нь  “Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баяндэлгэр, Дарьганга, Сүхбаатар, Баруун-Урт сумдын “малчид, мал амьтан, бэлчээр”-ийн харилцан шүтэлцээг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах,  холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үр  дүнтэй хамтран ажиллахад оршино.

Хамтын ажиллагааны хүрээнд Нэг эрүүл мэндийн 3 кредит хичээлийн хөтөлбөрийг ХААИС, МУИС, Их Британийн Эзэн Хааны нэрэмжит Мал эмнэлгийн коллеж, Бельгийн Льежийн их сургуулийн баг хамтран боловсруулж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрөөр Монгол улсын мал эмнэлгийн мэргэжилтнүүд, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын мэргэжилтнүүдийг сургахад хамтран ажиллах юм.

Мөн түүнчлэн “Дасан зохицохуйн зам” төслийн “Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг сайжруулах” дэд төслийн хүрээнд халдварт ба паразиттах өвчин, ялангуяа зооноз өвчний тандалт судалгаа хийхээр тохиров.

Жендэрийн мэдрэмжтэй, нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан тус төсөл Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран Нэг эрүүл мэндийн төв байгуулах болон танхимаар дамжуулан малын эрүүл мэндийн талаарх мэдээлэл түгээх, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын хүчин чадавхийг сайжруулах, Нэг эрүүл мэндийн салбар дамнасан түншлэл, хамтын ажиллагааг дэмжих орчинг бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудыг төлөвлөөд байна.  

Энэхүү хамтын ажиллагаа нь 2025-2028 оны хооронд хэрэгжих ба орон нутгийн төдийгүй үндэсний хэмжээнд малын эрүүл мэндийг сайжруулах, Нэг эрүүл мэнд хандлагыг бэхжүүлэхэд бодитой нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

мэдээ

  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд

    Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд Зочин: &#822...
  • Эко агропаркын эргэн тойронд — видео бичлэгийн нүүр зураг

    Эко агропаркын эргэн тойронд

    Бид энэ удаад “Дасан зохицохуйн зам&#8221...
  • Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ. — видео бичлэгийн нүүр зураг

    Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ.

    COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫ...
  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал

    Дугаар:1 Нэг эрүүл мэнд үзэл баримтлал ба Дасан...
  • Дасан зохицохуй — видео бичлэгийн нүүр зураг

    Дасан зохицохуй

    Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгал...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP