Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Баян-Уул Хоёрдугаар багийн малчин Баттөрийн Шинэсүлд /нутгийн болон ойрын хүмүүс түүнийг Палам гэдэг/ Эднийх Баян уулын Дэлт чулуут гэдэг газар өвөлжиж байна. Алсаас бараалах том уулаар нь Баян уул гэж нэрлэх олон бууц, өвөлжөөтэй энэ уулын аль нэг амаар нь явж орвол олон аараг толгод байх бөгөөд нутгийн бүдэг тод замын