COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ, БЭЛЧЭЭР БА НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ОЛОН УЛСЫН ЖИЛ-д зориулан Дасан зохицохуйн зам төслийн хүрээнд:✅Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн✅Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар✅МУБИС- Биологийн тэнхимийн судалгааны баг✅GENESIS хөрсний ОУ-ын итгэмжлэгдсэн байгууллага✅Сүхбаатар аймгийн таван сумдтай хамтран 2026.08.03-16 өдрүүдэд
Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж эрчимжиж байгаа өнөө үед хүмүүс бид юу хийж чадах вэ?Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон сөрөн тэсвэрлэх нь дэлхийн дулаарал, байгалийн гамшигт үзэгдлийн давагдашгүй үр дагаврыг хохирол багатайгаар даван туулах үндсэн стратеги юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь ирээдүйг хамгаалж буй хэрэг бол, дасан зохицож, сөрөн тэсвэрлэх
“Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төсөл 2024-2028 оны хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр, Мөнххаан, Дарьганга, Сүхбаатар сумдад хэрэгжиж байна.Төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжиж эхэлснээс хойш хүрсэн үр дүнгээ та бүхэнд танилцуулж байна🙌 Та төслийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ 📬 admin@rtproject.mn болон Дасан зохицохуйн зам/Resilient threads фэйсбүүк хуудсанд ирүүлээрэй.
Монгол Улсад дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид цуглан, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцсэн энэ цаг үед “Нэг эрүүл мэнд” буюу хүн, мал амьтан, хүрээлэн буй орчин харилцан шүтэлцээтэй гэсэн үзэл баримтлалд тулгуурлан манай орны зүүн бүс нутагт хэрэгжүүлж эхлээд буй “Дасан зохицохуйн зам” төслийн удирдагч, доктор Б.БАТХИШИГИЙН “Монголын үнэн” сонинд өгсөн ярилцлагыг хуваалцаж байна.
Монголын ноолуурын салбарын өрсөлдөх чадвар зөвхөн экспортын хэмжээ, үнэ ханшаас бус, чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэлт болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах зэргээс улам бүр хамаарах болж байна. Италийн тансаг зэрэглэлийн Лоро Пьяна брэндийн Монголд хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам: Нэг эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд зудын дараа Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг сэргээх ажлыг






