SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Төслийн тухай
    • Манай баг
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Тайлан
    • Бүх тайлан
    • Гарын авлага
  • Холбоо барих
0
Wednesday, 02 September 2026 / Published in Цаг үеийн мэдээ

Зудын дараа Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг сэргээж байна.

Монголын ноолуурын салбарын өрсөлдөх чадвар зөвхөн экспортын хэмжээ, үнэ ханшаас бус, чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэлт болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах зэргээс улам бүр хамаарах болж байна. Италийн тансаг зэрэглэлийн Лоро Пьяна брэндийн Монголд хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам: Нэг эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд зудын дараа Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг сэргээх ажлыг эхлүүлжээ. Эхний жилд мал ангилах зааврын дагуу хээлтүүлэгч малын шилэн сонголтыг орон нутгийн мэргэжилтнүүд ба малчин өрхүүдийн оролцоотой гүйцэтгэжээ. Ноолуурын ямааны нэн чухал үүлдэрлэг чанарыг богино хугацаанд хамгаалан сайжруулах зорилгоор үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагатай хамтран зохиомол хээлтүүлгээр цөм сүргээс үржилд зориулан нийт 650 гаруй ишиг хүлээн авчээ.

“Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг сайжруулах” дэд төслийн зохиомол хээлтүүлгээр хүлээж авсан ихэр ишиг, Баяндэлгэр сум, 2026


Баяндэлгэрийн улаан ямаа нь Монголын зүүн бүсийн ноолуурын чиглэлийн батлагдсан үүлдэр бөгөөд тэсвэр сайтай, байгалийн цайвар шаргал өнгөтэй нарийн ноолуураараа ялгардаг. Гэвч 2023–2024 оны зудын үеэр Баяндэлгэр сумын нийт ямааны 45 орчим хувь хорогдсон бөгөөд хорогдлын 80 орчим хувийг тус үүлдрийн ямаа эзэлжээ. Энэ нь нутгийн 1,000 гаруй малчин өрхийн амьжиргаа, цаашлаад чанартай ноолуурын нийлүүлэлтэд эрсдэл учруулсан байна.
Цөм сүргийг сэргээх дэд төсөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан мал ангилах, шилэн сонголт хийх зааврын дагуу үе шаттай Баяндэлгэр суманд хэрэгжиж байна. Тухайлбал, өсвөр хээлтүүлэгчийг цөм сүргээс бойжуулах, цөм сүргийн малын үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэндийн чанарыг сайжруулах зорилготой. Малчдад бог мал үржлийн менежмент, малын эрүүл мэнд болон уур амьсгалын эрсдэлийг даван туулах чиглэлээр мөн ур чадвар олгох дэмжлэг үзүүлж байгаа аж.
Энэ ажил нь Лоро Пьянагийн 2025 онд эхлүүлсэн “Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төслийн нэг хэсэг юм. Хөтөлбөр Сүхбаатар аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бүс нутгийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдал болон ноос, ноолуурын экосистемийг хамгаалахад чиглэж байна.
Төслийн хүрээнд мөн аймгийн түвшинд “Нэг эрүүл мэнд” салбар дундын сүлжээ байгуулж, 18 салбарын 30 гаруй мэргэжилтнийг олон улсын 8 сарын сургалт явуулж сургагч багийн гэрчилгээ олгожээ. Нийт 3 сумын 4 багт зохион байгуулсан Нэг эрүүл мэндийн явуулын танхмаар 300 орчим малчин, иргэн хамрагдаж, хүний болон малын эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үйлчилгээ, лабораторийн шинжилгээ, сургалтыг нэг дор үзүүлсэн байна.

Нэг эрүүл мэндийн явуулын танхимын үеэр малын эмч дээж авч байгаа нь, Мөнххаан сум, 2026.08.03


Мөн Мөнххаан суманд биологийн олон янз байдал, бэлчээрийн нөхөн сэргээлтийн мэдээлэл, сургалтын төв байгуулах ажил дууссан байна. Тус төвийг цаашид орон нутгийн иргэд бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх практик мэдээлэл авах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ үр, суулгацын чиглэлээр орлогын шинэ эх үүсвэр бий болгоход ашиглахаар төлөвлөсөн байна.
Лоро Пьяна Монголын малчдын бэлтгэсэн ноолуурыг 40 гаруй жилийн өмнөөс худалдан авч ирсэн бөгөөд Итали улсаас гадна байрлах цорын ганц ноолуур боловсруулах үйлдвэрээ Улаанбаатарт ажиллуулдаг. Тус компани орон нутгийн хоршоод, малчидтай урт хугацаанд хамтран ажиллаж, 2021 оноос ноолуур бэлтгэлийн чанар, гарал үүсэл, Тогтвортой ноос ноолуурын эвслийн баталгаажуулалтын тогтолцоонд оролцож эхэлжээ.
Тус компани “Дасан зохицохуйн зам: Нэг эрүүл мэнд” хөтөлбөрийн эхний жилийн үр дүнгээ наймдугаар сард Улаанбаатарт болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн үеэр танилцуулсан юм.

 “Loro Piana”-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно COP17-ын үеэр, Улаанбаатар хот, 2026.08.24

Монголын ноос, ноолуурын салбарын хувьд энэ төрлийн төслүүдийн эдийн засгийн ач холбогдол нь зөвхөн малчдын амьжиргаа, малын эрүүл мэнд сэргээхээс илүү өргөн хүрээтэй. Зуд, бэлчээрийн доройтол, уур амьсгалын эрсдэл нэмэгдэхийн хэрээр чанартай түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, малчдын орлого төрөлжих болон малын гаралтай барааны сүлжээ олон улсын брэндүүдийн урт хугацааны худалдан авалт хоорондоо улам шууд хамааралтай болж байна.

2023–2024 оны зудын дараа Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг сэргээх хөтөлбөрийн эхний жилд хээлтүүлэгч малын шилэн сонголтыг үе дамжсан туршлагатай малчдын оролцоотой гүйцэтгэсэн нь Монголын өндөр чанартай ноолуурын нийлүүлэлтийг урт хугацаанд хамгаалах нэг алхам болж байна.

#дасанзохицохуйн зам #нэгэрүүлмэнд #climatechange #COP17

мэдээ

  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд

    Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд Зочин: &#822...
  • Эко агропаркын эргэн тойронд — видео бичлэгийн нүүр зураг

    Эко агропаркын эргэн тойронд

    Бид энэ удаад “Дасан зохицохуйн зам&#8221...
  • Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ. — видео бичлэгийн нүүр зураг

    Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ.

    COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫ...
  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал

    Дугаар:1 Нэг эрүүл мэнд үзэл баримтлал ба Дасан...
  • Дасан зохицохуй — видео бичлэгийн нүүр зураг

    Дасан зохицохуй

    Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгал...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP