SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Холбоо барих
0
Sunday, 21 December 2025 / Published in Хамтын ажиллагаа

СҮХБААТАР аймгийн Мөнххаан суманд “Эко агропарк”-ийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Уг “Эко агропарк” нь биологийн олон янз байдлын төв болон нэг Эрүүл мэндийн танхим бүхий хосолсон үйл ажиллагаат цогцолбор болох юм. Өнгөрөгч 2025 онд биологийн олон янз байдлын төвийн ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг 80%-тай хийж гүйцэтгэсэн. “Эко агропарк”-н нэгдүгээр хэсэг болох биологийн олон янз байдлын төвийн ажлын хүрээнд мод үржүүлгийн аж ахуйн анхан шатны тариалалт, усны хэмнэлттэй дуслын усалгааны систем,  хамгаалалттай хөрсний тариалан эрхлэлт зэрэг технологийн дэвшлүүд ашиглагдана.

Мөнххаан сумын 1 га бүхий газар нутагт 200 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр бүрэн хаах зориулалттай нийт 400м урт хамгаалалтын хашаа бүхий 7 нэр төрлийн 1343 ш мод бут тариалалт, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, хүлэмж, усалгааны систем угсран суурилуулах, худгийн засвар гүний насос суурилуулах болон эко нойлын ажлууд стандартын дагуу хийгдэн төвийн эрчим хүчинд холбож бүрэн камержууллаа. Бүтээн байгуулалтын ажлыг бүрэн даатгалд хамруулж нутгийн аруул хамгаалалт болон бүрэн цагийн харуул хамгаалалт, арчилгаа зэрэг хийгдсээр байна. Эко агропарк”-ын бүтээн байгуулалтын хоёрдугаар үе шат болох “Нэг эрүүл мэндийн танхим”-ын зориулалттай барилга энэ оны 7-р сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Уг танхимын үйл ажиллагаа эхэлснээр  зүүн бүсэд хоршоод, малчид, иргэдэд чиглэсэн эрүүл мэнд, мал эмнэлэг, байгаль орчин, эко систем, бэлчээр, цахим боловсрол зэрэг олон салбарын хамтарсан сургалтыг зохион байгуулж мэдлэг мэдээллийг түгээнэ. , Мөн чадамжийн гэрчилгээ олгох төрөл бүрийн сургалтууд, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоотой нээлттэй өдөрлөг, зөвлөгөөнүүдийг тогтмол зохион байгуулах боломж бүрдэх юм.

мэдээ

  • Баяндэлгэрийн улаан ямаанд хувьсын ангилалт хийж, ноолуурын дээж авч, гарц тодорхойллоо.

    Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум бол Баяндэлгэр...
  • Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

    “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” ТББ, Мал эмнэ...
  • Нэг эрүүл мэндийн сургалтууд эхэллээ.

    Нэг эрүүл мэнд үзэл баримтлал нь салбар дамнаса...
  • Сүхбаатар аймаг болон төслийн зорилтот сумдад ноос, ноолуур, мах, арьс ширний салбарт чиглэсэн олон улсын болон үндэсний ногоон санхүүжилтийн үнэлгээ”

    Дасан зохиоцохуйн зам” төслийн нэгэн гол бүрэлд...
  • Монгол мал, малчинд өөрийн гэсэн нууц бий гэж итгэдэг

    Дарьганга сум, Бадрах хоёрдугаар баг, Шилийн Бо...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP