SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Төслийн тухай
    • Манай баг
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Тайлан
    • Бүх тайлан
    • Гарын авлага
  • Холбоо барих
0
Thursday, 04 June 2026 / Published in Цаг үеийн мэдээ

Нэг эрүүл мэндийн танхим үүдээ нээлээ.

Сүхбаатар аймгийн Засаг даргатай зурсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Одиссей Консервейшн Траст ОУБ хамтран хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам: малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төсөл 2025-2028 оны хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Дарьганга, Баяндэлгэр, Сүхбаатар сумдад хэрэгжиж байна.

Төсөл жендэрийн мэдрэмжтэй, нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төслийн үйл ажиллагаа, сургалтууд Нэг эрүүл мэндийн төв болон танхимуудаар олон нийтэд хүрэх юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр сумын танхимууд 2026 оны 5-р сарын 4-нөөс 7-ны хооронд нээлтээ хийж, малчид иргэдэд үүдээ нээлээ.

Нэг эрүүл мэндийн танхимын нээлтийн үеэр, Сүхбаатар сум, 2026.05.04

Нэг эрүүл мэндийн танхимын нээлтийн үеэр, Дарьганга сум, 2026.05.05

Нэг эрүүл мэндийн танхим сум бүрд харилцан адилгүй байршилтай ч дотоод тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүн бүгд нэг стандартын дагуу хийгдэж байна. Тухайлбал: танхим бүрд ухаалаг дэлгэц байрлуулан, цахим сургалтын тоног төхөөрөмж бүхий өрөөнүүдийг байгуулсан нь нь нутгийн иргэд орон нутгаасаа дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжилтэн, багш нарын хичээлийг онлайнаар судлах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Төслийн захирал Б.Батхишиг, Сүхбаатар сумын Засаг дарга Ц.Ариунцогийн хамт, Сүхбаатар сум, 2026.05.04

Нэг эрүүл мэндийн танхим ийнхүү үүд хаалгаа нээснээр малчид, иргэд, нэг эрүүл мэндийн идэвхжүүлэгчид, салбар бүрийн мэргэжилтнүүдэд мэдлэг мэдээлэл түгээж, тэдний идэвх, чадавхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сумын хүн, мал амьтан, байгаль орчны эрүүл мэндийг цогцоор нь дэмжсэн тогтвортой хөгжлийн суурь нөхцөл улам бэхжих ач холбогдолтой юм.

мэдээ

  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд

    Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд Зочин: &#822...
  • Эко агропаркын эргэн тойронд — видео бичлэгийн нүүр зураг

    Эко агропаркын эргэн тойронд

    Бид энэ удаад “Дасан зохицохуйн зам&#8221...
  • Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ. — видео бичлэгийн нүүр зураг

    Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ.

    COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫ...
  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал

    Дугаар:1 Нэг эрүүл мэнд үзэл баримтлал ба Дасан...
  • Дасан зохицохуй — видео бичлэгийн нүүр зураг

    Дасан зохицохуй

    Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгал...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP