SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Төслийн тухай
    • Манай баг
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Тайлан
    • Бүх тайлан
    • Гарын авлага
  • Холбоо барих
0
Wednesday, 03 June 2026 / Published in Цаг үеийн мэдээ

Нэг эрүүл мэндийн сургагч багш нар сертификатаа гардан авлаа.

Дасан зохицохуйн зам төсөл жендэрийн мэдрэмжтэй, нэг эрүүл мэнд хандлагыг нэвтрүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийн эрчимжлилт, биологийн олон янз байдлын алдагдаа, бэлчээрийн доройтол, хүн, мал амьтан, экосистемд үүсч буй эрсдэл зэрэг харилцан хамааралт сорилтуудыг шийдвэрлэх зорилготой.

Төслийн хүрээнд Их Британийн Хатан xааны нэрэмжит Мал эмнэлгийн коллеж, Бельги улсын Льежийн Их Сургууль, Одиссей Консервейшн Траст, Тогтвортой ноос ноолуурын эвсэл ТББ-уудын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд хамтран “Нэг эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх олон улсын сургалтын хичээлийн гарын авлага” боловсруулж, гарын авлагын дагуу сургагч багш нарыг бэлтгэсэн юм.

Сургалт цахим болон биечилсэн хөтөлбөрөөр 9 сар үргэлжилж, 2026 оны 5-р сарын 1-ний өдөр амжилттай төгсөгчдөд сертификат гардуулан өглөө. Төсгөлтийн үйл ажиллагаанд төслийн хамтран хэрэгжүүлэгч Одиссей Консервейшн Траст ОУБ-ын ерөнхийлөгч Др. Жулие Гарнер, “Лоро Пиана Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулан, “Тогтвортой ноос, ноолуурын эвсэл” ТББ-ын Монгол дахь салбарын захирал С.Вандандорж, “Дасан зохицохуйн зам” төслийн захирал Др. Б.Батхишиг нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэсний сацуу “Нэг эрүүл мэнд хэрэгжүүлэгчдийн платформ”-ыг үүсгэн байгуулах шийдвэр гаргав.

Төслийн захирал Б.Батхишиг, төслийн зөвлөх Жулие Гарнер нар сертификат гардуулж байна, Улаанбаатар хот, 2026.05.01

Төслийн захирал Б.Батхишиг, төслийн зөвлөх Жулие Гарнер нар төгсөгчдийн хамт, Улаанбаатар хот, 2026.05.01

Төслийн менежер Б.Даваажаргал “Манай төсөл хэрэгжээд дууссан ч Нэг эрүүл мэндийн хүрээлэл бол насан туршийнх билээ. Аливааг хийхдээ, шийдвэр гаргахдаа дандаа хүний, мал амьтны, хүрээлэн буй орчны эрүүл мэндийг хамтад нь авч үзэж, салбар дамнаж, хөрвөсөн хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг мэрэгжилтнүүдийн Нэг эрүүл мэндийн сүлжээ бий болж байгаа нь энэхүү сургалтын хамгийн том үр дүн юм.” хэмээн сургалтын ач холбогдлыг онцлов.

Төслийн менежер Б.Даваажаргал, Улаанбаатар хот, 2026.05.01

Төгсөгч, малын эмч Б.Энхтуяа “Нэг эрүүл мэнд хэдий цоо шинэ ойлголт биш ч яг газар дээр нь хэрэгжүүлэхэд ойлголт думтаг, хийсвэр байсан. Харин энэхүү сургалтад сууснаар Нэг эрүүл мэндийн талаарх миний ойлголт илүү хөрсөн дээр бууж, яаж хэрэгжүүлэх, өдөр тутмын ажил дээрээ хэрхэн уялдуулах аргыг олсон.” гэж сургалтын үр дүнгийн талаар ярьсан юм.

Төсгөгч, малын эмч Б.Энхтуяа, Улаанбаатар хот, 2026.05.01


Нэг эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх сургалтын төгсөгч нар цаашид өөр өөрсдийн талбарт сурсан мэдсэнээ хэрэгжүүлэн ажиллахаас гадна эргэн тойрондоо мэдлэг, мэдээллийг түгээн, Нэг эрүүл мэндийн сүлжээг улам бэхжүүлэн ажиллах юм.

мэдээ

  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд

    Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд Зочин: &#822...
  • Эко агропаркын эргэн тойронд — видео бичлэгийн нүүр зураг

    Эко агропаркын эргэн тойронд

    Бид энэ удаад “Дасан зохицохуйн зам&#8221...
  • Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ. — видео бичлэгийн нүүр зураг

    Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ.

    COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫ...
  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал

    Дугаар:1 Нэг эрүүл мэнд үзэл баримтлал ба Дасан...
  • Дасан зохицохуй — видео бичлэгийн нүүр зураг

    Дасан зохицохуй

    Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгал...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP