SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Төслийн тухай
    • Манай баг
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Тайлан
    • Бүх тайлан
    • Гарын авлага
  • Холбоо барих
0
Wednesday, 03 June 2026 / Published in Цаг үеийн мэдээ

Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллана

“Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төсөл нь Монголын тал хээрийн бүс нутгийн малчин, мал амьтан, бэлчээрийн тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх олон улсын түншлэл, хамтын ажиллагаанд суурилсан төсөл юм. Төслийн хүрээнд салбар дамнасан болон хөрвөсөн хамтын ажиллагааг нэн тэргүүнд авч үздэг бөгөөд 2025-2026 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга болон Мал эмнэлгийн ерөнхий газартай тус тус хамтран ажиллах бичиг санамж бичиг байгуулан, үр дүнтэй хамтран ажиллаж байна.

2026 оны 5-р сарын 18-ны өдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтын ажиллагааг албажуулж, Тогтвортой ноос ноолуурын эвсэл ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал С.Вандандорж, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар хамтран ажиллах санамж бичигт үзэглэв.

МУЗН-ийн ахлах ажилтан А.Мөнхтуул, МУЗН-ийн ЕНБД Н.Болормаа, ТННЭ ТББ-ын захирал С.Вандандорж, Төслийн удирдагч Б.Батхишиг, Төслийн менежер Б.Даваажаргалын хамт, Улаанбаатар хот, 2026.05.18

МУЗН-ийн ахлах ажилтан А.Мөнхтуул, МУЗН-ийн ЕНБД Н.Болормаа, ТННЭ ТББ-ын захирал С.Вандандорж, Төслийн удирдагч Б.Батхишиг, Төслийн менежер Б.Даваажаргалын хамт, Улаанбаатар хот, 2026.05.18

МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Болормаа хэлэхдээ: “Дасан зохицохуйн зам төслийн үйл ажиллагаа МУЗН-ийн “Стратеги-2030″ баримт бичигт заасан гамшгийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлүүдтэй нягт уялдаж байгаа бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа төсөл хэрэгжиж буй орон нутагт бодитой үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Энэхүү хамтын ажиллагаагаар:

  • Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулах
  • Нутгийн иргэд, малчид, нэг эрүүл мэндийн идэвхжүүлэгчдийг анхны тусламж, сэтгэцийн эрүүл мэнд, зоонозын өвчнийг эрт мэдээллэх, тандах зэрэг сургалтуудад хамруулж, гэрчилгээ олгох
  • Анхны тусламжийн сургалтын гарын авлагыг Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (ОУУЗУХСНХ)-ны сүүлийн үеийн зөвлөмжийн дагуу шинэчлэн боловсруулах, олон нийтэд түгээх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

мэдээ

  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд

    Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд Зочин: &#822...
  • Эко агропаркын эргэн тойронд — видео бичлэгийн нүүр зураг

    Эко агропаркын эргэн тойронд

    Бид энэ удаад “Дасан зохицохуйн зам&#8221...
  • Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ. — видео бичлэгийн нүүр зураг

    Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ.

    COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫ...
  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал

    Дугаар:1 Нэг эрүүл мэнд үзэл баримтлал ба Дасан...
  • Дасан зохицохуй — видео бичлэгийн нүүр зураг

    Дасан зохицохуй

    Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгал...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP