SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Төслийн тухай
    • Манай баг
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Тайлан
    • Бүх тайлан
    • Гарын авлага
  • Холбоо барих
0
Wednesday, 03 June 2026 / Published in Цаг үеийн мэдээ

Шинэ зууны малчдыг бэлтгэнэ

Мал аж ахуй бол Монголчууд бидний өнгөрсөн, одоо бас ирээдүй билээ. Нүүдэлчин соёл иргэншил, уламжлалт мал аж ахуй, орчин үеийн шинэчлэлтэй хорших нь уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж эрчимжиж, нийгэм эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа өнөө үед нэн чухал болоод байна.

“Дасан зохицохуйн зам: малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төслийн зүгээс залуу малчид, өсвөр үеийнхэнд зориулж “Шинэ зууны малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөр нь малчдын залгамж халааг бэлтгэхэд туслах, мал маллагааны уламжлалт аргыг хадгалан, өв соёлоо дээдлэн хамгаалж, өнөөгийн зах зээлийн хөгжилтэй зохицсон байгальд ээлтэй суурь мэдлэг, ойлголтыг ирээдүйн залууст олгох зорилготой. “Шинэ зууны малчин” хөтөлбөрийг олон жилийн судалгааны үр дүнд боловсруулж, өсвөр насны залуусын оюун санаа, сэтгэхүйд тохирсон, амьдралд нийцтэй, ерөнхий боловсролын цөм хөтөлбөртэй уялдсан агуулгаар Тогтвортой ноос, ноолуурын эвсэл ТББ-аас эрхлэн гаргаж, Дасан зохицохуйн зам төслийн хүрээнд шинэчлэн, сайжруулж, 6 багц сэдэв бүхий 35 цагийн сонгон суралцах хичээлийг бэлтгэв.

“Шинэ зууны малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Дасан зохицохуйн зам төслийн удирдагч Б.Батхишиг Сүхбаатар аймгийн төслийн зорилтот сумдын Ерөнхий боловсролын сургуулиудын захиралтай 2026 оны 5-р сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

Сүхбаатар сумын ЕБС-ийн захирал Б.Энхсайхан, Төслийн удирдагч Б.Батхишиг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа, Сүхбаатар аймаг, 2026.05.04

Дарьганга сумын ЕБС-ийн захирал …, Төслийн удирдагч Б.Батхишиг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа, Сүхбаатар аймаг, 2026.05.05

Баяндэлгэр сумын ЕБС-ийн захирал Т.Мажигсүрэн, Төслийн удирдагч Б.Батхишиг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа, Сүхбаатар аймаг, 2026.05.06

Сүхбаатар сумын ЕБС-ийн захирал Б.Энхсайхан “Манай сургууль бол биологийн гүнзгийрүүлсэн сургалттай, аймаг, улсын олимпиадад сурагчид маань амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсээр ирсэн. Тиймээс биологийн хичээл дээр суурилан шинэ зууны малчин хөтөлбөр хэрэгжих нь бидний хувьд цагаа олсон, үр дүнтэй үйл ажиллагаа юм.” гэлээ.

“Шинэ зууны малчин” хөтөлбөрийн хүрээнд жилд сургууль бүр дээр 50 гаруй хүүхэд хамрагдах юм.

мэдээ

  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд

    Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд Зочин: &#822...
  • Эко агропаркын эргэн тойронд — видео бичлэгийн нүүр зураг

    Эко агропаркын эргэн тойронд

    Бид энэ удаад “Дасан зохицохуйн зам&#8221...
  • Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ. — видео бичлэгийн нүүр зураг

    Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ.

    COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫ...
  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал

    Дугаар:1 Нэг эрүүл мэнд үзэл баримтлал ба Дасан...
  • Дасан зохицохуй — видео бичлэгийн нүүр зураг

    Дасан зохицохуй

    Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгал...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP