SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

Resilient ThreadsResilient Threads

  • Нүүр
  • Бидний тухай
    • Төслийн тухай
    • Манай баг
    • Хамтрагч байгууллагууд
  • Мэдээ
  • Тайлан
    • Бүх тайлан
    • Гарын авлага
  • Холбоо барих
0
Wednesday, 10 June 2026 / Published in Эгэл түүхүүд

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Ц.Амарбатынд зочилсон тэмдэглэл

“Өнгөрсөн жил манай нутагт өвөл нь өнтэй, зун нь нар, хур тэгширч, өвс ногоо халиураад, нутгийн ард бид ёстой нэг магнай тэнийлээ” хэмээн сэтгэл тэнэгэр хуучлах энэ хүн бол Амарбат. Тэднийх 20 гаруй жил мал маллаж, таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэж яваа эгэл жирийн малч айл. Амарбат ам бүл тавуулаа, эхнэр бага хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхдүүд нь сургууль соёл, ажил төрөл гээд хот суурин барааджээ.

Малчин Ц.Амарбат, Төслийн бүсийн зохицуулагч А.Бат-Эрдэнийн хамт, Баяндэлгэр сум, 2026.05.06

Амарбатынх ямаа, хонь, үхэр голдуу таван төрөл мал малладаг. Тэдний ямаан сүрэг жигд улаан, үзмэн хүрэн зүстэй. Ерөөс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Т..үвшинширээ, Уулбаян, Баруун-Урт, Онгон, Наран сумдад Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямаа дийлэнх байх ба эдгээр нь ноолуурын чанар, гарцын хувьд улсад дээгүүрт тооцогддог юм. Түүхийг сөхвөл 1960-аад онд Баяндэлгэрийн улаан ямааг орон нутгийн удирдлага, мал аж ахуйн мэргэжилтнүүд тусгай сүрэглэж, 1970-аад онд Асгат дахь ХАА-н үйлдвэрлэлийн туршлага станцаас эрхлэн үржил селекц явуулж, 1985 онд нутгийн шилмэл улаан ямаа үржүүлэх улсын үржлийн фермийг 7.5 мянган ямаатайгаар байгуулснаар “Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямаа” бий болсон гэдэг.

Малчин Ц.Амарбатын хаваржаа ба мал сүрэг, Баяндэлгэр сум, 2026.05.06

2023-2024 онд манай оронд тохиосон зуд нийт нутгийн 90 хувийг хамарч, малын хорогдол 12.5%-д хүрсэн ба үүнээс ямааны хорогдол 6.9% байв. Зуднаар Амарбатынх ч багагүй гарз, хохирол амсч, цөөн ухнатай үлджээ. Тэрээр ярихдаа: “Уг нь манайх 50 эм ямаанд нэг ухна тавьдаг байсан ч, зуднаар эцэг малуудаа ихэнхийг алдаж одоо 2 ухнад 130 ямаа тавьж байна. Энэ нь эм ямааны сувайралтыг нэмэгдүүлж, оны эхэнд байх эм ямаанаас бойжуулах ишигний толгойн тоог бууруулахын зэрэгцээ хэнз төл нэмэгдэх, улмаар давжаарах, ухны онд оролтонд сөргөөр нөлөөлж байна. Зуд турхангүй, цагийн сайханд цөм сүргээ өсгөх талаар дорвитой арга хэмжээ авъя гэж бодож байна.” гэлээ. Байгаль цаг уур, мал амьтнаа шинжих өвгөдийн ухаан өнөөг хүртэл малчин түмэнд тод хадгалагдан үлджээ.

МалчинЦ.АмарбатынгэргийУ.Туяа, Баяндэлгэрсум, 2026.05.06

Түүний гэргийг У.Туяа гэдэг. “Байгальдэлхийнаашширүүсч, зудтурхан, гангачигэлбэгшижбайгааньмалчидбидэндолонсорилтбэрхшээлийгдагуулжбайна. Энэбүхнийгдавахадөвгөдөөсуламжилсанмалчинухаан, орчинүеийнтехниктехнологийгхослуулахёстойгойлгосон. Манайхжилдээгурванудаанүүдэллэж, заримөвөл Уулбаян, Түвшинширээсумдруу 80 орчимкмзайтайоторлодог. ЦагагаарынмэдээягтагзаадагболсонболохоорЦаг уур, орчны шинжилгээний газрын мэдээг байнга харахаас гадна гар утасны Windy.com аппликейшнээс маш нарийвчилалтай авч чаддаг.” гэж ярив. 

Малчдын хэрэглэдэг www.windy.comапп

Тэрээр үргэлжлүүлэн “Өнгөрсөн зуд бидэнд ихийг ухааруулсан. Өглөө нь зугуухан малгайлан орж байсан цас, үргэлжлээд нүүр нүдгүй шуурчихдаг юм билээ. Сүүлийн хэдэн жил зуд турхангүй байсан бид ч бүр амарчихаж, ёстой бажигадсан. Нөхөр хол бэлчсэн мал руугаа яваад, би том хүүтэйгээ гэрээ сахиж үлдсэн юм. Шөнийн 11, 12 цаг хүртэл хашааныхаа нэг талд шар хөрзөнг бензинээр асааж, жаал дулаахан болгож хонь малаа бөөгнүүлээд, нөгөө хэсгийнх нь цасыг хүү хүрздээд л, би гаргаж шидээд л… Шөнө гэртээ орж ирэхэд бүх бие янгинаж, өвчин намдаагч уугаад унтана, маргааш нь дахиад л хашаан дахь хунгарласан их цасыг цэвэрлэнэ. Ингэж байж цөөн хэдэн малаа онд мэнд оруулсан даа. Харин нөхөр Ланд-80 машинтай явж, арын бүх суудлыг буулгаад 12 бяруу ачиж ирсэн. Үлдсэн хэд рүү нь цас намдахтай зэрэг очсон ч хэдийн үхсэн байсан.” хэмээн 2023-2024 оны зудыг хэрхэн туулснаа хуваалцсан юм.

Ган, зуд ихэссэнтэй холбоотой фермийн, эсвэл хагас эрчимжсэн аж ахуй эрхлэх тохиолдол хөдөө нутагт элбэг болж. Амарбатынх ч өнгөрсөн жил Буган халиун үүлдрийн мах, сүүний чиглэлийн 2 үнээ авч, өдөртөө 8 орчим литр сүү сааж, цагаан идээ бэлтгэдэг гэнэ. Сүүний гарцын хувьд сайн ч, тугалласныхаа дараа их ядардаг, тэнхрэх гэж нилээд хугацаа авдаг, цаг агаарын  хатуу ширүүнд бэлчээрийн үхэр тэсвэр сайтай, бэлчээрт гарчихдаг бол тэжээлийн үхэр ая дан даадаггүй гэж туршлагаа хуваалцав.

Амарбат, Туяа хоёр өнгөрсөн удаад тохиосон зудыг  байнга бэлтгэлтэй байхыг сануулсан байгаль дэлхийн бидэнд илгээсэн сануулга, хичээл гэж ойлгон хүлээн авч, хашаа хороогоо сайжруулж, өвс тэжээлээ ахиухан бэлддэг болсон гэнэ. Тэднийх одоо бол бат бөх чулуун хашаа, модон пүнз, саравч бүгдийг базааж, баргийн байгалийн шалгуурыг даваад гарах бэлтгэлтэй болжээ. 

Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийг өвгөдөөс уламжилсан малч ухаан, өөр өөрийн арга барилаар даван туулж, дасан зохицож буй эх орны  дөрвөн зүг, найман зовхист аж төрөн байгаа мянга мянган эгэл малчдын нэгэн төлөөлөл  Ц.Амарбат, У.Туяа нарыг энэ удаад онцоллоо.  

мэдээ

  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд

    Дугаар 2: Шүлхий ба нэг эрүүл мэнд Зочин: &#822...
  • Эко агропаркын эргэн тойронд — видео бичлэгийн нүүр зураг

    Эко агропаркын эргэн тойронд

    Бид энэ удаад “Дасан зохицохуйн зам&#8221...
  • Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ. — видео бичлэгийн нүүр зураг

    Бэлчээрийн хамтарсан судалгааг нэгдмэл арга зүйгээр хийлээ.

    COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫ...
  • “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал — видео бичлэгийн нүүр зураг

    “Нэг эрүүл мэнд” подкаст — Дугаар 1: Нэг эрүүл мэнд үзэл баримтлал

    Дугаар:1 Нэг эрүүл мэнд үзэл баримтлал ба Дасан...
  • Дасан зохицохуй — видео бичлэгийн нүүр зураг

    Дасан зохицохуй

    Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгал...

Дасан зохицохуйн зам

"Нэг эрүүл мэнд" хөтөлбөрөөр дамжуулан малчин зон, мал амьтан, тал хээрийн шүтэлцээг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ирээдүйг Сүхбаатар аймагт цогцлоож байна.

Хэрэгжих бүс нутаг

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

Нэг эрүүл мэнд

  • Төслийн тухай
  • Баг, хамт олон
  • Бидний үнэт зүйл
  • Таны оролцоо

© 2026 "Дасан зохицохуйн зам" төсөл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлого | Ашиглах нөхцөл

TOP