FORGOT YOUR DETAILS?

Хамтран ажиллагч түнш байгууллагууд

2015 онд байгуулагдсан ТННЭ нь ашгийн бус, стандарт эзэмшигч болон гишүүнчлэлийн байгууллага юм. Тус байгууллага нь хүн, мал амьтан болон байгаль орчны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалсан, хариуцлагатай бөгөөд хүртээмжтэй дэлхийн байгалийн ширхэгтийн салбарыг хөгжүүлэх алсын хараатай нийлүүлэлтийн сүлжээний оролцогчид, сонирхогч талууд болон салбарын мэргэжилтнүүдийн дэлхийн хэмжээний эвсэл юм. Нийлүүлэлтийн сүлжээний бүх шаттай хамтран ажилласнаар ТННЭ нь Монгол болон БНХАУ-н Өвөр-Монголын малчдыг дэлхийн загварын салбарын брэндүүд, жижиглэн худалдааны байгууллагуудтай холбодог.
ТННЭ-ийн Амьтны гаралтай ширхэгтийн стандарт нь хариуцлагатай ноолуурын үйлдвэрлэлийг хангах дэлхийн таван зарчмыг тодорхойлдог. Үүнд: үр дүнтэй удирдлага, зохистой хөдөлмөр, биологийн олон янз байдал ба бэлчээр ашиглалт, малын тавлаг байдал, мөн ноолуурын чанарыг сайжруулах зэрэг орно. ТННЭ-ийн стандартын тогтолцоо болон хөтөлбөрүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу:

Odyssey Conservation Trust (OCT) нь дэлхий даяар “One Health” (Нэг эрүүл мэнд) хандлагыг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшсэн олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь биологийн олон янз байдлын алдагдал болон уур амьсгалын өөрчлөлтийн тэргүүн шугамд ажиллаж, жендэрийн мэдрэмжтэй “Нэг эрүүл мэнд” хандлагыг ашиглан экосистемийг хамгаалах, орон нутгийн иргэдийг чадавхжуулах зорилготой ажилладаг. Дэлхийн хэмжээнд 20 гаруй жилийн туршлага бүхий OCT нь хүн, амьтан болон байгаль орчны эрүүл мэндийг уялдуулсан цогц “Нэг эрүүл мэнд” шийдлүүдийг хэрэгжүүлдэг.

Тэдний үйл ажиллагаа дөрвөн тивийг хамарч, шинжлэх ухааны шинэчлэлийг уламжлалт мэдлэгтэй хослуулан биологийн олон янз байдлыг сэргээх, орон нутгийн болон уугуул иргэдийн манлайллыг—ялангуяа эмэгтэйчүүдийн манлайллыг—дэмжихэд чиглэдэг. “Нэг эрүүл мэнд” шийдэл болон сургалтын хөтөлбөрүүдийг хөгжүүлэх хамтын түншлэлээр дамжуулан OCT нь хамгийн эмзэг бүлгүүдийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлж, хамтын ажиллагаанд суурилсан үйл ажиллагааг урагшлуулдаг. Тэдний талбар дээр туршигдсан “One Health in Action” нь тохируулан хэрэгжүүлэх боломжтой, үр нөлөөтэй, тогтвортой хандлага хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн загвар юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй Тэмцэх Конвенц (UNCCD) нь газрын асуудлаарх хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх олон улсын цорын ганц хэлэлцээр юм. Энэхүү Конвенц нь газрын зохистой менежмент, хамгаалах бодлогыг дэмждэг. UNCCD-н 195 гишүүн талууд түншлэлийн хүрээнд Конвенцийг хэрэгжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийг зорьдог.

Эцсийн зорилго нь газрыг хэт ашиглалт болон ган гачгаас хамгаалж, хүн бүрийг хүнс, ус, эрчим хүчээр хангах чадварыг нь хадгалах явдал юм. Газрын тогтвортой менежмент, бэлчээрийн доройтлын саармаг байдлыг одоо болон ирээдүйд хангахын төлөө хичээн ажилласнаар бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулж, байгалийн нөөцийн төлөөх зөрчлөөс зайлсхийж, орон нутгийн иргэдийн хөгжил цэцэглэлтийг дэмжих боломжтой болно.

Loro Piana нь LVMH группийн Maison бөгөөд Италийн дээд зэргийн чанар, ур чадварын бэлгэ тэмдэг юм. Түүний цуглуулгууд нь даруухан боловч тансаг байдлаараа ялгарах онцгой хэв маягийг илэрхийлдэг. Байгуулагдсан цагаасаа эхлэн Loro Piana нь дэлхийн сонголт сайтай хэрэглэгчдэд дээд зэргийн гоо үзэсгэлэн, жинхэнэ чанарыг санал болгох зорилгыг тасралтгүй эрэлхийлж, дахин тодорхойлсоор ирсэн бөгөөд үүний зэрэгцээ үйлчилгээний чанарт адил ач холбогдол өгдөг.
40 гаруй жилийн турш Loro Piana нь Монголын шилдэг ноолуурыг нийлүүлэн авч, Монгол дахь орон нутгийн иргэдтэй урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж, туршлагатай малчидтай хамтран олон зуун жилийн уламжлал бүхий ноолуур бэлтгэх арга барилыг өвлүүлэх, хадгалан хамгаалахыг дэмжсээр ирсэн. Мөн тус Maison нь Италиас гадна байрлах цорын ганц үйлдвэрээ Улаанбаатар хотод ажиллуулж, ноолуурын ширхэгтийг боловсруулдаг.

Loro Piana-гийн Гүйцэтгэх захирал Дамьен Бертран: “Loro Piana-д бидний урлалын үндэс болсон экосистемийг хамгаалах амлалт тууштай хэвээр байна. Энэхүү олон жилийн хөтөлбөр нь Maison-ийн чухал түнш болох Монголын орон нутгийн иргэдийг дэмжихийн зэрэгцээ байгаль орчныг хамгаална. ‘Дасан Зохицохуйн Зам хөтөлбөрөөр дамжуулан бид хариуцлагатай ноолуурын нийлүүлэлтийн стандартыг дээшлүүлж, Сүхбаатар аймгийн малчдын амьжиргааг сайжруулж, биологийн олон янз байдлыг хамгаалж, сэргээн, улмаар Монголын ноолуурын салбарын ирээдүйд хувь нэмэр оруулахыг зорьж байна.”

TOP